Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн тойм
2018 оны 11-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 11-р сарын 12
Агаарын температур:
Энэ арав хоногт агаарын дундаж температур Говь талын нутгаар 2-6 градус хүйтэн, бусад нутгаар 8-14 градус хүйтэн, Баянтэс, Цэцэн-уул, Улиастай, Отгон, Тэс, Цагаанчулуут сумдын нутгаар уур амьсгалын дунджаас хүйтэн, Завханмандал, Идэр, Их-уул, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Ургамал сумдын нутгаар УАД-аас дулаан, бусад сумдын нутгаар УА-ын дунджийн орчим байлаа. Өдөртөө 1...10 градус дулаан, шөнөдөө -15... -30 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул -30, Баянтэс, Яруу -26, Баянхайрхан, Отгон -25 градус байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 5 градус дулаанаас -9 градус хүйтэн, Өдөртөө 9-28 градус дулаан, шөнөдөө -8 ...-25 градус хүйтэн байлаа.
Хур тунадас:
Энэ арав хоногт Дөрвөлжин, Завханмандал, Отгон, Алдархаан, Сантмаргаз, Сонгино, Ургамал, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар тунадас ороогүй байна. Бусад нутгаар 0.0-1.6 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Их-уул 1.6 мм, Тосонцэнгэл 1.4 мм, Цэцэн-уул 0.9 мм, Нөмрөг, Тэлмэн 0.4 мм, бусад нутгаар 0.0 мм тунадас орсон байна.
Эдгээр сумууд уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-12 м/с, түр зуур 14-16 м/с, Завханмандал 16 м/с, Нөмрөг 15 м/с, Улиастай, Эрдэнэхайрхан 14 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Сонгино, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар цасан бүрхүүл байхгүй. Улиастай 9 см, Яруу 8 см, Баянхайрхан 6 см, Баянтэс, Тэс, Цэцэн-уул 4 см, Тосонцэнгэл, Цагаанчулуут 3 см, Идэр 2 см, Отгон 1 см, Алдархаан 0 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасны дундаж нягт Улиастай 0.14 г/см3, Баянхайрхан 0.08 г/см3, Яруу 0.05 г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар уулын араар цасан бүрхүүлтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, мал хээлтүүлэх ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр